Хил давж оргосон цэрэг амиа егүүтгэсэн үү

access_time 2019-02-02
remove_red_eye 266

 

Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг эрэн хайх ажиллагааны үеэр ОХУ-ын хил давсан болох нь тогтоогдсон юм. Тэгвэл өнөөдөр эх сурвалжийн мэдээлж буйгаар цэрэг эр хил даван явж байхдаа ОХУ-ын хилчдэд баригдаж, энэ үедээ өөрийн амийг егүүтгэсэн гэх мэдээлэл байна.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: “ОХУ-ын нутаг дэвсгэрт шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв. Мөн 0311-р ангийн Штабын даргаас лавлахад “мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ. Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас Оросын хуулийн байгууллага шалгана” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549