АНУ-Д МОНГОЛОО СУРТАЛЧИЛЖ, АВЪЯАСАА ГАЙХУУЛЖ ЯВАА Б.МАРАЛ ОХИНЫ ҮЗҮҮЛБЭР

access_time 2018-09-20
remove_red_eye 216

 

АНУ-д төрсөн Монгол охин Б.Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Тэрээр дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг, АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна.

Түүний амжилтуудаас дурдал хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг “One drop” шоунд тоглож байсан. Түүний дараа 2017 онд “Vegas international variety act festival” young stars төрөлд оролцоод алтан медаль авсан бөгөөд “2017 viva fest young stars overall champion” болжээ. Мөн 2018 онд “Vegas international variety act festival” emerging artist төрөлд буюу тус төрөлд насанд хүрэгчидтэй өрсөлдөж аваргын цомыг авсан байна. Түүнчлэн “Little big shots” шоунд урилгаар оролцож, “America s got talent”-д оролцож байсан авьяаслаг охин юм. Одоо тэрээр АНУ-ын Лас вегас хотын “Gilbert academy of creative arts” сургуулийн бага ангид сурч байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549