СТАТИСТИК: Сар шинийн баярын ууц

access_time 2019-01-28
remove_red_eye 77

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240,000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15,000 төгрөгөөр өсжээ.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150,000-160,000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180,000-220,000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250,000-330,000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2,608 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

СТАТИСТИК:

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549