Самсунг бүх бүтээгдэхүүнийхээ хайрцаг сав, баглаа боодолд хуванцар ашиглахаа зогсооно

access_time 2019-01-28
remove_red_eye 69

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өөрийн гар утаснаас эхлээд хөргөгч, зурагт зэрэг бүх бараа бүтээгдэхүүний хайрцаг сав, баглаа боодолд хуванцар материал ашиглахаа болих гэж байгаагаа Ням гарагт зарлажээ.

Оронд нь цаас болон дахин боловсруулагддаг био-хуванцар ашиглахаар болсон байна.

Энэхүү төсөл 2019 оны нэгдүгээр хагаст багтан хэрэгжиж эхлэх бөгөөд 2030 он гэхэд 500,000 тонн био-хуванцарыг сав, баглаа боодолдоо ашигласан байх зорилт тавьжээ.

Хамгийн наад захын жишээ гэхэд гар утасны цэнэглэгчийн гадна талыг гялгар биш, барзгар (матте) материалаар сольсноор түүнд наадаг зурааснаас хамгаалах хуванцар хальснаас татгалзаж байгаа гэнэ.

Био-хуванцар нь хуванцар хог хаягдал болон цардуул, чихрийн нишингэ зэргийг хольж бий болгодог байгальд ээлтэй материал юм.

2020 онд тус компани байгаль хамгаалах мэргэжлийн байгууллагуудаас хайрцаг саванд ашиглаж буй материалдаа сертификат авч баталгаажуулахаар төлөвлөжээ.

Дээрх шинэчлэлийн үр дүнд бүтээгдэхүүнийх нь зах зээлд хүрэх зардал өссөн ч хуванцарыг дахин хэрэглэхгүй гэдгээ Самсунг Электроникс амласан байна.

Эх сурвалж: Tech Crunch

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549