A Cool: Эр хүн шиг нударгаараа үзэх үү, реппер Gee

access_time 2019-01-28
remove_red_eye 498

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр реппер Жийд хандан видео бичлэг хийж, цахим хуудсандаа байршуулжээ.

Тэрбээр “Хип хоп дуунд би дуртай. Би “Хар сарнай”, icetop” “lumino” зэрэг хамтлагийг сонсож өссөн. Тэдгээр хамтлагууд надад хараал заагаагүй. Би харин реппер Жий буюу Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ойлгохгүй юм. Уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилж байна. Уран бүтээл хийх гээд явж байгаа залуучуудыг уран бүтээлээрээ доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсч байна. Чи яагаад урлагийн хүмүүсийг, уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож байгаа. Тэд хичээж байгаа уран бүтээлчдийн талаар буруу ойлголт авч байгаа. Монголын хүүхдүүдэд чи хараал зааж өгсөн шүү” гэв.

Мөн “Чи тулаан үзээд л явж байдаг юм билээ. Би доромжлуулчихаад явдаг эр хүн биш. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаагаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” гэлээ.

Хэлэх үгээ хэллээ!!! Монголын олон мянган хүүхдүүдээс, Урлагын хүмүүсээс уучлалт гуйгаарай ЧИ!

Posted by Battulga Anhbayar on Sunday, January 27, 2019

ЭХ СУРВАЛЖ:SHUUD.MN    Г.Сүрэн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549