Өчигдөр ДЦС-3 дахин ТЭГ ЗОГСОЛТ хийжээ

access_time 2018-09-20
remove_red_eye 191

 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц өнгөрөгч амралтын өдөр тэг зогсолт хийж, Төвийн эрчим хүчний систем хэсэгчилсэн байдлаар 2-10 цаг зогссон. Одоогоор осол гарсан шалтгааны талаарх дүгнэлт албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Мэдлэг муутай нэг хүнээс болсон” гэж тодотгоод байгаа юм.

Төвийн эрчим хүчний систем тэг зогсолтод шилжсэн уг асуудал намжиж амжаагүй байхад гуравдугаар дулааны цахилгаан станц өчигдөр дахин тэг зогсолтод шилжсэн гэх мэдээ байна. Эх сурвалжийн мэдээлснээр гуравдугаар цахилгаан станц өчигдөр 14:53 цагт бүрэн зогсолт хийжээ. Станцын ажилчид цаг гаруй хугацаанд засвар хийж байж, станц хэвийн ажиллагаанд шилжсэн аж. Засварын ажил амжилттай болсноор станц 16:00 цаг бүрэн ажиллаж эхэлсэн байна. Одоогоор бүрэн зогсолт хийх болсон шалтгааныг тус станцын дотоодын хяналтынхан шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549