УИХ-н гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг халз мэтгэлцээнд дуудлаа

access_time 2019-01-23
remove_red_eye 904

 

Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүн Сүхбаатарын талбайд гэр барьж өдөр бүр иргэдийн төлөөллүүдтэй уулзаж байгаа.

Тэд өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэгэхдээ тэд УИХ-ын даргыг огцрохыг шаардсан УИХ-ын гишүүдийн гарын үсэг бүхий бичгийг УИХ-ын даргад өгсөн аж. Энэ долоо хоногийн баасан гаригт УИХ-н даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс энэ өдрийн 09.00 цагт УИХ даргын огцруулах тогтоолын төслийг УИХ-н даргад өргөн барихаар болжээ. Хэрвээ УИХ-ын дарга өөрийгөө огцрох үндэслэл байхгүй гэж үзвэл мэтгэлзэж болно гэдгийг өчигдөр УИХ гишүүн Л.Оюун-эрдэнэд мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ: “Үнэхээр маргамаар байгаа бол яг энэ мөчид М.Энхболд даргыг мэтгэлцээнд дуудаж байна. Намайг шүүхэд өгсөн асуудал нь өөрийгөө хууль няналтын байгууллагад оролцоотой, оролцоогүй гэсэн асуудалаар хандсан юм билээ. Тиймээс би МҮОНТ дээр мэтгэлцээнд дуудаж байна. Намын бага хурал дээр ярьсан өөрийнх нь бичлэгүүдийг би авсан байгаа. Тэрхүү бичлэгээ үзүүлээд сайхан мэтгэлзэж болно ш дээ. Тэр хүн өөрөө ичихгүй бол би ичихгүй ш дээ. Заавал энэ асуудал хөөрхий шүүгчдийг татаж оролцуулаад, хойноос нь….Одоо болно ш дээ. Бүх байгууллагыг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгож болохгүй ш дээ. Ядаж шүүх, үндсэн хуулийн цэц хоёрыг үлдээчих л дээ” хэмээжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549