Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж эхэллээ

access_time 2019-01-23
remove_red_eye 979

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Тодруулбл, энэ сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсан үйлдлийг шалгуулах”-ыг хүсэж, дээрх нотлох материалуудыг өгсөн.

Уг хэргийг харьяаллын дагуу АТГ шалгахаар хэрэг бүртгэл нээсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549