Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна

access_time 2018-09-19
remove_red_eye 293

 

Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөв. Энэ сарын зургааны өдөр “Чингэлтэй дүүргийн V хороо буюу “Тэди” төвийн орчмоос хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хүүхдийг шуурхайлан хайсны үр дүнд есдүгээр сарын 7-ны өдөр алга болсон хоёр настай хүүг Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр хоёр настай хүүхдийг хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоон улс орон даяар эрэн сурвалжилж байгаа аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр О гэгч нь хоёр настай хүүгийн аавтай найз. Тухайн хэрэг гардаг өдөр О нь хүүгийн ээжтэй хамт гэрт нь архидан согтуурч байгаад эхийг нь согтон ухаанаа алдах үед хүүг нь хулгайлан явсан байна.

Иймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Он гарснаас хойш хүүхэд хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад 10 бүртгэгджээ. Одоогийн байдлаар оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Ихэнхдээ сургуулийнхаа ойр орчим, гэрийнхээ гадаа тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй сураггүй алга болсон гэх тохиолдлууд бүртгэгдсэн байна. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг өмнөх жилүүдээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ 13.2 дугаар зүйлд зааснаар

1. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549