MNTM тэмцээний ялагчийн нэгээр тодорсон Ч.Чамин-Эрдэний гэр бүлд цомыг гардууллаа

access_time 2019-01-20
note Урлаг
remove_red_eye 501

Mongolia’s next top model нэвтрүүлгийн хоёр ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулж, ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Чамин-Эрхэст гардуулан өглөө.

Нэвтрүүлгийн эхэнд Ч.Чамин-Эрдэний гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэний дүүд түүний ялагчийн шагналыг гардуулсан билээ.

Эцсийн шатанд Алина Дансаранова, Мишээл, Одонтунгалаг, Анужин нар үлдсэн бөгөөд нэвтрүүлгийн хоёр дахь ялагч өнөөдөр тодрох юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549