Хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй бол торгох нь иргэний эрхийг зөрчсөн хэмээн Цэцэд ханджээ

access_time 2018-09-18
remove_red_eye 215

 

Зөрчлийн тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг хамруулах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан байна.

Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, гомдол гаргажээ.

Уг мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549