Сувилагч Ж.Уранчимэг маань өчигдөр шөнө бурхан болжээ

access_time 2018-09-17
remove_red_eye 338

 

Сувилагч Ж.Уранчимэг маань өчигдөр шөнө бурхан болсон гунигт мэдээг өнөөдөр сонслоо. Өрх толгойлсон, өөрөө хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан түүнийг эрүүл мэндийн салбар даяараа, Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн салбарынхан маань сэтгэлийн гараа сунгаж, 2 охинтой элэг бүтэн амьдруулахыг чин сэтгэлээсээ хүсч Энэтхэг Улсын Fortis эмнэлэгт хэвтэн донор сайн тохирсон сайн мэдээ дуулгаж, мэс засал нь амжилттай болсон ч саяхан Монголд ирээд удалгүй хоёрдогч хүндрэлээр алдлаа.

Хэцүү хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагч эмнэлгийн ажилтнуудын ар гэр, ахуй амьдрал, ажиллах нөхцөл, сэтгэлийн зовлон, амьдралын хэцүү хүндийг даван туулж зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхантай барьцах хүн байх учиргүй. Та минь амгалан нойрсдоо. Ж.Урамчимэгт маань сэтгэлийн дэм үзүүлсэн хүн бүрт баярлалаа. Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байсан түүний эр зориг, тэвчээр, хатуужил, өөдрөг сэтгэл, амьдралыг сөрж тэмцэж чадсан гайхалтай сувилагч таныг үүрд санан дурсах болно.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549