НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо

2018-07-27 756 0

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд ажлын хэсгийн хамт ажиллалаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, тус хорооны Засаг даргын орлогч Ц.Цогт-Од, НАЗХГ-ын засвар ашиглалтын хэлтсийн дарга Б. Цэрэнсодном болон бусад албаны хүмүүс байлцсан юм.

Иргэдийн зүгээс сүүлийн үед усархаг бороо ихээр орж, үерт өртөх магадлалтай байгаа тул зарим нэгэн газар хаалт, далан тавих, үүнээс гадна зуслангийн зарим бүсэд эрчим хүчний хүчдэл бага тул нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тус хороонд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд  48 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах хаалт тавьж, шаардлагатай техник технологи гаргаж өгөх, мөн Бэлхийн 49 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах гарам хийж гэрлийн шонг зайлуулах, Бэлхийн 53 дугаар гудамжинд Байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр өндөрлөг газрыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Үүнээс гадна тус хорооны 51 дүгээр гудамжинд байрлах 227А тоот гудамжны 380-ын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тасарч ил болсон байсныг засаж, аюулгүй болгох үүргийг өглөө.

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mnНЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mnНЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mnНЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо Arslan.mn

Холбоотой мэдээ