Улаанбаатар хотын захирагчаар сонгогдоод буй С.Мөнхчулуун яаж хөрөнгөжив?

access_time 2019-01-18
remove_red_eye 363

 

С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 2001 онд Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академи – Төрийн удирдлагын доктрант.

Түүний ажилласан байдлыг харвал 2009 оноос хойш буюу 10 жил төрийн албан хаагчаар ажилласан байна. 2009-2012 онуудад Нийслэлийн өмчийн харилцааны газар – Мэргэжилтэн, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессийн хэлтсийн дарга, 2012-2016 онуудад Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Харин 2016 оны сонгуулийн дараагаас НИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

С.Мөнхчулуун нь МАН засаг барьж байх үед ч тэр АН засаг барьж байх үед ч тэр хурган даргын сэнтийд суугаад амжжээ. Үүнээс үзэхэд МАНАН бүлэглэлийн нэг хэсэг ч байж болох юм.

Сонирхол татаж буй нэг зүйл нь түүний хөрөнгө орлогын мэдүүлэг. Түүний жилийн орлого 61,2 сая төгрөг. Хурдан удмын 2 адуу, 101 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэл, нийтдээ 400 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. Хувьдаа 2 компанитай. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 23 сая төгрөг.

Төрийн албан хаагчийн цалингийн шатлалын хамгийн өндөр цалин 978427 төгрөг байдаг. Гэтэл энэ цалинг тэр яаж 61,2 сая төгрөгийн орлоготой болтлоо өсгөв???

Тусгаар тогтносон Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл хот өнөөдөр агаар, хөрсний бохирдол тартагтаа тулж, олон бяцхан хүүхдүүд эмнэлэгийн шалаар зулж байна. Гэтэл төрд шургалсан МАНАН бүлэглэлийн зангиатай хулгайчид нийслэл хотод дахин халаа сэлгээ хийх тухайгаа сийх ч үгүй ярьж зогсоно. 3 жилийн өмнө тэд 60 тэрбумаар үнэлсэн харин одоо хэдээр үнэлэх вэ?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549