БУДААНЫ УС НЬ АРЬСЫГ ЧИЙГШҮҮЛЖ ЦАЙРУУЛАХ ГАЙХАЛТАЙ ҮР ДҮНТЭЙ

access_time 2018-09-17
remove_red_eye 947

 

Будаа нь Азийн орнуудад өргөнөөр хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. Монголд ч гэсэн будаа хэрэглэж үзээгүй айл гэж байдаггүй бизээ. Тэгвэл будаа нь Япон, Солонгосчуудын гоо сайхандаа хэрэглэдэг хамгийн түгээмэл зүйл гэдгийг мэдэх үү? Жангум дээр ч гэсэн будааны усаар нүүрээ угаавал арьс цагаардаг гэж гардаг шүү дээ. Будаа нь Витамин B, C, эрдэс бодис, амино хүчил зэрэг арьс, үсэнд тустай эрдсүүдийг агуулдаг.

1. Үсийг эрүүлжүүлнэ

Будааны ус нь үсийг зөөлхөн, хүчтэй болгодог. Үсээ шампуниар угаасны дараа будааны усаар зайлна. 10 минутын турш хуйхаа массажлаад цэвэр усаар үсээ зайлаарай. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл үр дүнтэй.

2. Соронзлогдсон үсийг дарна

Соронзлогдож арзайдаг үсэнд ч мөн үр дүнтэй. Үсийг уян зөөлөн болгодог учир арзайх асуудал үүсэхгүй. 2010 оны судалгаагаар эрүүл үстэй Японы эмэгтэйчүүдын ихэнх нь өдөр бүр будааны усаар үсээ зайлдаг байжээ.

Үсээ шампундсаны дараа хүйтэн усаар зайлна. 1/3 будааны ус, 2/3 усыг хольж хамгийн сүүлд нь үсээ зайлна. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.

3. Цочирдсон арьсыг тайвшруулна

Хуурай, экзестэй арьсыг тайвшруулж үрэвслийг бууруулна. 2-3 аяга будааны усыг ваннандаа хийгээд 15-20 минутын турш биеэ дэвтээнэ. Хэсэг газраа экзестэй бол будааны усаа хөвөнд шингээж байгаад тэр хэсгээ арчаарай. Өдөр 2-3 удаа хэрэглэнэ.

4. Нүхжилтыг багасгана

Будаан ус нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг чангалж цайруулна. Нүхжилтийг багасгаж хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ.

Будааны усаа тэнцүү хэмжээтэй устай холино
Хөвөнд шингээн нүүрээ арчина.
15-20 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана.
Нүүрээ цэвэрлэсний дараа өдөр бүр хэрэглэвэл үр дүнтэй.

5. Арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангана

Будааны ус нь арьсыг чийгшүүлж, өнгөлөг, эрүүл болгодог. Арьс цаанаас л гэрэлтэнэ. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нөсөө толбыг бүдгэрүүлнэ.

Бэлдсэн будаан усаа хөвөнд шингээнэ
Цэвэрхэн нүүрэндээ тоник шиг түрхэнэ.
5- 10 минут байлгаад
2-3 минутын турш эргэх хөдөлгөөнөөр массажлана.
Бүлээн усаар нүүрээ угаагаарай.
Өдөрт 1 удаа хэрэглэнэ.

Будааны усыг буцалгаж болон буцалгахгүйгээр гарган авч болно. Сайн чанарын будаа бол илүү үр дүнтэй.

Буцалгах:

1. 1 аяга будааг усаар сайтар угаана. .

2. Наалддаггүй саванд хийж 3 аяга ус нэмэн чанана.

3. Будаагаа чанаж болгосны дараа усыг нь цэвэрхэн саванд хийж авна.

Будааныхаа усыг хөрсных нь дараа агаар нэвтэрэхгүй саванд хийж хөргөгчинд хадгална. Будааны усаа 7 хоногын дотор хэрэглэнэ.

Будааны шүүснээсээ 1-2 халбагыг 1 стакан усанд хийж шингэлж байгаад гоо сайхандаа хэрэглээрэй.

Буцалгахгүйгээр будааны усаа гарган авах:

1. 1 аяга цагаан будааг сайтар угааж дээр нь 2 аяга ус хийнэ..

15-30 минут байлгаад

Будаагаа хутгаж байгаад усаа өөр саванд юүлнэ.

 

Усаа цэвэрхэн саванд юүлээд хөргөгчинд хадгална. 3-4 хоногын дотор хэрэглээрэй. Хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ. Будаагаа дэвтээх ус аль болох буцалсан эсвэл цэвэр ус байвал тохиромжтой.

Будааныхаа усыг бэлдчихвэл ус, арьсандаа өдөр бүр хэрэглэж хэвшээрэй. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс ч дутахгүй үр дүнтэй шүү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549