Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдрөөс эхлэн нэг сар цагдан хорихоор боллоо

access_time 2019-01-16
remove_red_eye 170

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

12:36 2019/01/16

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал прокуророос ирүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагаас сангийн сайд асныг цагдан хорих эсэх асуудлын шүүх хурал болохоор товлогдсон байна.

Сануулахад, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй. Ингэхдээ нэг сар гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан юм.

Бид шүүхийн өнөөдрийн шийдвэрийг хүргэх болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549