0-5 настай хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 3-5 хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгох тогтоол гаргалаа

access_time 2019-01-16
remove_red_eye 786

 

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээллээ.

Түүнчлэн хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд С.Чинзориг өнөөдөр 11:00 цагийн орчимд цалин, тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээлэл хийх үеэрээ цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй гэсэн юм. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн дээрх тогтоолыг гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549