Монголчууд дарсыг бор өнгөтэй л бол whiskу гэж боддог

access_time 2019-01-15
remove_red_eye 427

 

Манай зарим хэсэг Монголчууд дарсыг бор өнгөтэй л бол whiskу гэж боддог тэр дундаа Hennessy – ийг Whisky гэж андуураад байдаг болохоор жоохон мэдээлэл оруулая гэж бодлоо.Hennessy нь Cognac (Коньяк) юм. Коньяк нь алдартай сайн чанарын нэрмэл дарсны нэг. Товчоор маш ойлгомжтойгоор тайлбарлавал Францын баруун өмнөд нутгийн Департменд Шарентены ойролцоох талбайд ургуулсан усан үзмийн тодорхой төрлөөр хийсэн дарсыг коньяк гэж нэрлэдэг. Анх 17 зуунд Гранд Шанпани нутгийн төв хэсэгт үүссэн түүхтэй. Коньяк дотроо Hennessy нь 1765 онд Ирландын иргэн Ричард Хенэси үйлдвэрийг үндэслэн байгуулан дарсаа нэрж эхэлсэнтэй холбоотой юм.

Энэ пүүсийн бүтээгдэхүүний таних тэмдэг нь өөрсдийн гэр бүлийн сүлд болох сүх барьсан гар юм. Коньяк ийг зориулалтын хундаганд хийж бүлээнээр нь биеийн температураар халааж хэрэглэх ёстой бөгөөд Манайханы мөс хийгээд дээрээс нь coke- тэй хольж уух нь тийм ч саашаалтай санагддаггүй. Учир нь coke мөстэй холино гэдэг нь коньякний олон жил дарсан үнэ цэнэтэй амтыг үйлдвэрлэгч нарын олон жилийн хөдөлмөртэй нь хамт үгүй хийж буй явдал юм . Жишээ нь 50.000 төгрөгөөр 50гр X.О аваад дээр нь мөс coke хийгээд хольж уух нь энгийн нэгэн Bourbon whisky ууж байгаа мэт үнэгүйдүүлж буй хэлбэр гэж боддог хайран ч мөнгө 😛 . Коньяк болгоныг доод тал нь 2 удаа нэрдэг . Хуулиар батлагдаж хамгаалагдсан коньякны чанар болон хадгалалтын хугацаа нь шошгон дээр бичээстэй байдаг.

Гурван таван хошуу эсвэл V.S гэсэн байвал доод тал нь хоёр жил харин V.S.O.P , V.O, V.I.E.U.S reserve гэсэн байвал доод тал нь 4 жил түүнчлэн V.V.S.O.P бол таван жилээр хадаглагдсан байдаг. Бас Napaleon , X.O , Tres ,tres vieux , Extra , Selection , Antique , Hors d ‘Age, Cordon Rouge хэмээн бичээстэй байвал наад зах нь зургаа түүнээс дээш арав гаруй жилээр царсан торхонд хадгалсаныг гэрчилдэг. Коньякийг эхлээд нэрэхэд өнгөгүй гарч хоёр дахь нэрэлтээсээ цайвар шараас бор шаргал болтлоо өнгө нь өөрчлөгддөг .Мөн царсан торх хэрэглэх болон хадаглалтын хугацаанаас коньякны амт үнэр ихээхэн шалтгаалдаг.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 🙂

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549