Индонезийн Lion Air компанийн осолдсон нисэх онгоцны хар хайрцаг олджээ

access_time 2019-01-14
remove_red_eye 107

 

Индонез улсын Lion Air компанийн нисэх онгоц өнгөрөгч аравдугаар сард далайд унаж, 189 хүний амь үрэгдсэн харамсалтай явдал тохиолдсон билээ.

Тус онгоц нь “Boeing 737-800” загварын нисэх онгоц байсан бөгөөд Жакарта хотоос Индонезийн Бангка арлын хамгийн том хот болох Пангкал Пинаныг зорин нисэж байхдаа далайд унаж осолдсон юм.

Тэгвэл осол болсноос хойш ийнхүү гурван сарын дараа тус онгоцны хар хайрцаг Индонезийн цагаар өнөөдөр өглөө 09:00 цагийн үед далайн ёроолоос олдсон байна.

Сүүлийн хэд хоногийн турш тус осолдсон онгоцны хар хайрцагны дохио ерөнхий станцад ирээд байжээ. Тухайн үед тус улсын албаныхан хайрцгийн байршлыг тогтоогоод байсан ч хараахан олж амжаагүй байсан юм.
Үүнээс гадна осол болсноос нэг сарын дараа буюу арваннэгдүгээр сард тус онгоцны нислэгийн датаг хадгалдаг бас нэгэн хар хайрцгийг Жава тэнгисийн ёроолоос олоод байсан хэдий ч хангалттай мэдээллийг гаргаж авч чадаагүй байв.

Албаныхны мэдээлж байгаагаар онгоцноос олдсон хар хайрцагны мэдээллийг цуглуулж, нэгтгэхийн тулд дор хаяж зургаан сар шаардагдах болно хэмээжээ. Хар хайрцгийг ийнхүү задалж шинжилснээр ослын гол шалтгааныг олох боломжтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549