Хятадад зорчихдоо WeChat болон WhatsApp ашиглахгүй байхыг анхаарууллаа

access_time 2019-01-14
remove_red_eye 192

АНУ-ын Калифорнийн Их сургуулиас Хятад улсад зорчихдоо цахим сүлжээний WeChat болон WhatsApp аппликэйшнуудыг ашиглахгүй байхыг анхааруулжээ. Учир нь эдгээр аппликэйшнаар дамжуулан харилцсан харилцаа нь эргээд өөрсдийнх нь эсрэг ямар нэгэн гэмт хэрэгт оруулж магадгүй юм байна.

АНУ-ын томоохон их сургуулиудын нэг Калифорнийн Их сургуулиас гаргасан энэхүү санамж Баруунаас Хятадыг зорьж буй иргэдийн дунд арванхоёрдугаар сарын нэгний өдөр буюу Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал АНУ-ын хүсэлтээр Канадад баривчлагдсан өдрөөс эхлэн маш ихээр тархаж эхэлжээ.

“Huawei” захирал Канадад баривчлагдсанаас хойш Хятад улс Канадын хэд хэдэн иргэнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм. Мөн саяхан ОХУ АНУ-ын нэг иргэнийг тагнуулын хэргээр баривчлаад байгаа. Түүний ОХУ-д зорчиж байхдаа WhatsApp-аар харилцсан цахим зурвас тус улсад саатуулагдах шалтгаан болсон юм байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549