“Этүгэн” их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно

2022-07-02 314 3

Тус сургууль өөрийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд аймаг, нийслэлийн ЭЕШ 2022-т мэргэжлийн суурь хоёр хичээлийн дундаж оноогоор эхний таван байрт жагссан эсвэл энэ хоёр хичээлээр 760-800 оноо авсан элсэгчдийнхээ суралцаж төгсөх нийт хугацааны сургалтын төлбөрийг 100% тэтгэлэгт хамруулахаар шийдвэрлэжээ.Үүгээр ч зогсохгүй мэргэжлийн суурь хичээлээр улсын олимпиадад эхний таван байрт орсон эсвэл гоц авъяастай гэдгээ мэргэжлийн багш нарт болон элсэлтийн комисст нотлон харуулснаар уг тэтгэлгийг авч болох ажээ.Энэхүү тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад цаашдаа ганцхан шаардлага тавигдах нь суралцах хугацаандаа жил бүр 3.2-оос дээш голч дүнтэй байх юм байна.Ийм цар хүрээтэй тэтгэлэг урьд өмнө нь Монгол улсад зарлагдаж байгаагүйгээрээ онцлог юм.Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та тус сургуулийн www.etugen.edu.mn вэб хуудаснаас болон 77003344 утсаар авах боломжтой.

Холбоотой мэдээ