Цахилгаан тасалдах үеэр 37 эх амаржжээ

2018-09-15 698 0

 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 09.50 цагаас эрчим хүч тасарч, бүхий л газрууд цахилгаангүй болсон.

Энэ асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлжээ. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, Улсын гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийсэн байна. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан. 2 эх кесарев хагалгаанд оржээ.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 03.15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилсэн. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна гэлээ.

Холбоотой мэдээ