ОБЕГ: Цас орж, явган шуурга шуурах тул холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

access_time 2019-01-11
remove_red_eye 326

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Иймд,

  • Салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
  • Мөн жолооч нар салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549