Ерөнхийлөгчийн цүнхтэй мөнгийг хулгайсан этгээдүүдийг шүүжээ

access_time 2019-01-11
remove_red_eye 256

 

Зимбабве улсын экс Ерөнхийлөгч Роберт Мугабегаас их хэмжээний мөнгө хулгайлсан бүлэг этгээдийн шүүх хурал болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын шүүх уг хэрэгтэй холбогдуулан гурван этгээдийг яллахаар төлөвлөж буй гэнэ.

Эдгээр этгээдүүд 1987-2017 оны хооронд Ерөнхийлөгчийн гэрт үйлчлэгч, харууллаар ажиллаж байсан ба гэрийн эзнээсээ ойролцоогоор 150 мянган ам.доллар хулгайлжээ.

Тэд дээрх мөнгөө тэнцүү хуваан авч, машин, мал аж ахуй худалдан авахдаа зарцуулсан болохыг тогтоогоод буй гэнэ.

Мугабегийн гэр бүл хулгайд алдсан мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Мугабегийн ойрын холбоотон Константиа Мугабе гэгч гэмт этгүүдэд түлхүүр өгч, бэлэн мөнгө хадгалж буй газрыг нь зааж өгчээ. Тухайн үед Мугабе алдсан мөнгөө цүнхэндээ хадгалж байжээ.

Роберт Мугабе өнгөрөгч 2017 оны төрийн эргэлтээр албан тушаалаасаа огцорсон юм. Тэрбээр тус улсыг 37 жилийн турш удирджээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549