Халаахаар асааж үлдээсэн автомашинаа алджээ

access_time 2019-01-11
remove_red_eye 255

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад Сонгинохайрхан дүүргийн 6 хороонд оршин суух эрэгтэй Ц нь Баянзүрх дүүргийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа асаалттай хараа хяналтгүй үлдээх үед Баянзүрх дүүргийн 12 хороонд оршин суух хаягтай 27 настай У нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээ авсан байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549