УИХ-ын гишүүн Л.Болд: Одоо бид жагсаалыг хяналтаас алдсан

access_time 2019-01-10
remove_red_eye 525

 

УИХ-ын гишүүн Л.Болд: -Бидний таван гишүүн уг жагсаал цуглааныг зохион байгуулах зөвшөөрлийг авахдаа маш их хариуцлагыг хүлээсэн. 12 дугаар сарын 27-ны өдөр бид маш тайван жагсаж, тарсан. Монголчууд бид тайван замаар нийгмээ өөрчлөх хувьсгалыг хийж чаддаг гэдгийг харуулах замын эхлэлийг тавьж чадсан. Бид жагсаал, цуглаанаа маш эмх цэгцтэй, дэс дараатай, ойлгомжтой, хүчирхийлэлгүй, өдөөн хатгалтгүй зохион байгуулсан. Бид жагсаалд оролцогч хүмүүсийг гурван удаагийн шат дамжлагаар шалгаж байж жагсаалд нэгтгэсэн. Бид жагсаал цуглаанаа энэ цаг мөчид дуусгах төлөвлөгөөтэй байсан. Ордноос хариу хүлээж байсан. Хариу өгөхгүй бол 200 гэр бариад хугацаагүй суулт зарлаж иргэдээс гарын үсэг цуглуулах гэх мат ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байсан.

Цуглаан, жагсаал дуусахын үед УИХ-ын дарга М.Энхболд бидэнтэй уулзах саналыг тавьсан. Бидэнд хариу өгье гэсэн. Энэ үед жагсагчдад бага ч болов итгэл найдвар төрсөн. Бидний тайван, аюулгүй жагсах төлөвлөгөөг алдагдуулж байгаа юм байна. Сая хийсэн уулзалтаар Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас бүхий өнгөрсөн хугацааныхаа ажлын тайланг өгч байна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд хүмүүс цуглуулж жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг мөргөлдүүлэх гэж байна. Цэргийн хүч бэлдсэн байна. Ард түмний эсэргүүцлийг цус урсгаж дарах нь ойлгомжтой боллоо. Бид үймээн, самуун мөргөлдөөн рүү уриалаагүй шүү. Одоо бид жагсаалыг хяналтаас алдсан. УИХ-ын дарга огцрохгүй гэх хариуг өглөө. 40-50 мянган хүн үүнд ямар хариу үзүүлэхийг мэдэхгүй байна. Бид иргэдэд М.Энхболдын хариултыг дамжуулна. Үүний цаадах бүх үйл ажиллагааны хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд үүрнэ шүү. Монголын түүхэнд хар толбо үлдээж, хоёр дахь 7 сарын 1-ныг бэлдэж байгаад маш их харамсаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549