Таалагдсан “Эрдэнийн чулуугаа” сонгоод өөрийгөө сонжоорой

2018-09-15 1047 0

 

Таны сонгосон чулуу энгийн нэгэн чулуу биш байвал яах вэ? Санаандгүй хэрнээ анхны сэтгэгдлээр авсан чулуу таны амьдралыг бүхэлд нь тодорхойлж чаддаг ажээ. Уншигч та эдгээр эрдэнийн чулуунуудаас сайтар харж байгаад өөрт таалагдсан нэг чулууг сонгож нүдлээд, доороос хариултыг нь аваарай.


ХАРИУЛТ:
1. Бадмаараг
Энэ чулуунд татагддаг хүмүүс ихэнхдээ маш хүчирхэг байдаг. Хурц ааш зантай, ер бусын хүсэлтэй хүмүүс юм. Тэд хөдөлгөөнтэйгөөс гадна, өмнөө тавьсан зорилгодоо үнэнч байдаг. Ийм хүмүүс тансаг хэрэглээнд татагддаг ба хайр татам хүмүүс юм.

2. Маргад
Хэрвээ та маргад чулууг сонгосон бол хүчирхэг бөгөөд гярхай хүн юм. Энэ төрлийн хүмүүс сонор сэрэмжтэй зантайгаас гадна, шинийг эрэлхийлэгчид байдаг. Тэднийг хүрээлдэг хүмүүс мэргэн ухаан, мэдрэмжтэй зан, ярих чадварыг нь үргэлж гайхан шагшиж байдаг. Мөн маргад чулуунд дурлагсад амьдралын хором мөч бүрийг хайрлаж чаддаг хүмүүс юм.

3. Индранил
Индранил чулуу хүний сайхан сэтгэл, зөөлөн ааш занг илтгэдэг. Тэд эсрэг хүйсний хүнээ өөртөө татах, дурлуулах чадвар нь маш өндөр. Та тэдэн дундаас жинхэнэ үнэнч нөхрөө ч олж болох юм. Индранил чулуунд дуртай хүмүүс амин хувиа хичээдэггүйгээс гадна, тэдэнтэй хамт байхад юунд ч санаа зовохгүй байж болдог ажээ.

4. Ягаан болор
Та ягаан болор чулуунд өөрийн эрхгүй татагдсан бол маш ухаалаг бөгөөд тайван хүн юм. Ийм хүмүүс бусдад амар амгаланг түгээх нь тэдний төрөлхийн зан чанар гэлтэй.

5. Сувд
Сувданд дуртай хүмүүс нээлттэй ба сэтгэл сайтай хүмүүс байдаг. Далайн ёроолд хясаанд нуугдсан байдаг энэ үнэт эдлэлд татагддаг хүмүүс яг л сувд шиг ээ гэж гялалздаг байна.

6. Тэнгисийн ус
Бусдад үргэлж чин сэтгэлээсээ ханддаг нарийн мэдрэмжтэй хүмүүс юм. Тэд бусдыг сонсож, дэмжихдээ гаргууд. Үүний зэрэгцээ эрч хүчээр дүүрэн байдгаас гадна шинэ зүйлийг туршиж үзэхдээ хэзээ ч татгалздаггүй.

7. Очир алмааз
Энэ чулуунд дуртай хүмүүс шийдэмгий бөгөөд хүчтэй, бардам зантай байдаг. Харин дотоод сэтгэлдээ маш сайхан сэтгэлтэй, үнэнч хүмүүс ажээ. Ийм төрлийн хүмүүс эрсдэл өөдөөс нь нүдээ ирмэж байсан ч бэрхшээл рүү явж ордог зантай гэнэ.

8. Ногоолин
Эдгээр хүмүүс байгалиасаа могой мэт мэргэн, хашир улсууд байдаг. Тэдний гол давуу тал нь бусдыг татах, ялах чадвар гэж хэлж болно. Нүүрэн дээрээ бусдын бурууг уучилдаг ч тэд дотроо уучлаагүй хэвээрээ л байдаг.

9. Анар
Тэд байгалиасаа маш тачаангуй хүмүү юм. Хайрын харилцаанд амжилттай төдийгүй аливаа юманд гайхалтай хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэдний гол онцлог нь асар их зүрх зоригтойд оршино.

Холбоотой мэдээ