МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ

access_time 2019-01-10
remove_red_eye 150

 

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын удирдагч, гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоогийн Олон улсын олимпийн хорооны ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын удирдагч, гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоогийн Олон улсын олимпийн хорооны ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ. Энэ тухай олон улсын спортын томоохон мэдээллийн сайт “Inside games” мэдээллээ. Харин энэ хүсэлтийн хариу хараахан ирээгүй байгаа аж.

Уг албан ёсны хүсэлтэд “МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь албан тушаалаа ашиглан Олимпийн хорооны өмч хөрөнгийг завшсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэний улмаас гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Мөн өнгөрсөн жилүүдэд Олимпын хөдөлгөөний нэр хүндийг гутаан доромжилж байна” гэдгийг онцолсон байна. Д.Загдсүрэн нь 2001 оноос Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхан өөрсдийн фэйсбүүк хуудастаа энэ тухай “Хэдийгээр Д.Загдсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч өмнөх олон жилийн булхай луйврыг нь сөхөхгүй байхаар хуйвалдан тохиролцсон хүмүүстээ албан тушаалаа өвлүүлэх ажлыг илэрхий зохион байгуулж байна. Иймд Д.Загдсүрэнг “гавьяаных” нь амралтанд хүндтэй гаргах биш, Олимпийн хөдөлгөөнөөс хөөж явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Монгол улсын гавьяат цолыг нь хураах асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549