УИХ өөрөө тарах АН-ын санаачилсан тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа

access_time 2019-01-10
remove_red_eye 189

 

АН-аас санаачлаад буй УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа. Тэрбээр хоёр сарын өмнө УИХ тарах ёстой гэсэн зарчмын санал гаргаж, өөрийн бланкан дээр мөн гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр “Дэлхийн ямар ч улс орон парламентын дархлаагаа дэмждэг. Төрийн дархлааг алга болгохгүйгээр, төрийн босгоо намсгахгүйгээр өөрөө тарах нь зүйтэй. Өчигдөр миний бланк дээр Ж.Батзандан гишүүн гарын үсгээ зурсан. Би Ардчилсан намын бланк дээр зурахгүй. Харин зарчмын байр суурийг нь дэмжиж байгаа учраас самбар дээр нь гарын үсгээ зурлаа. УИХ-ыг тараах миний бланк дээр 16 гишүүн гарын үсгээ зурсан. Эдгээр гишүүнээ энэ самбар дээр гарын үсгээ зурахыг уриална” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549