ХЯТАД ТАВЧИК ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ НЬ БАТЛАГДЛАА

access_time 2018-09-15
remove_red_eye 260

 

Хятад шаахай хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа талаарх мэдээлэл Хонконгод асуудал дэгдээгээд байна. Хортой шаахайнд(Phthalates,PAEs) ийм нэртэй бодисноос гадна хар тугалга зэрэг хүнд металл байвал зохих хэмжээнээс 8-56 дахин их агууламжтай байгааг тэндхийн шинжээчид олж тогтооснийг http://www.orientaldaily.com.my/ мэдээлжээ.

Хонгконгийн Баптист их сургуулийн судалгааны багийн үзэж буйгаар эдгээр бодисын улмаас эрэгтэй хүн үргүйдэх, бүсгүйчүүд үр зулбах, хүүхдийн ой санамж буурах, зэрэг өндөр эрсдэлтэйгээс гадна хамгийн гол нь хорт хавдар үүсгэх том нөхцөл болдог аж.

Хонгконгийн арьсны өвчин судлалын мэргэжилтэн Лян Хао Вэнь хэлэхдээ “Шаахайг хийхэд ордог химийн бодис биеийн арьсаар дамжин хэвлийгээр өвдөх, татах, бөөлжих, хүүхдийн жин буурах шинж тэмдэг илэрдэг” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Хятадууд өөрсдөө “Хортой таавчигны” тухай ард түмэндээ сануулга өгч эхэлжээ. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хаяг шошгогүй гоёмсог атлаа хямд төсөр “таавчигийг” та бүхэн битгий авч өмсөөрэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд өмсвөл ургийн гажигтай хүүхэд төрүүлж мэднэ, хүүхэд төдийгүй томчуудын ой санамж илт мууддаг нь батлагджээ” зэргээр сануулж байна хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549