Ах маань гэрээсээ эдгээр 5 зүйлийг гаргаж хаяснаас хойш ажил үйлс нь бүтэмжтэй болж, орлогын үүд нь нээгдсэн

access_time 2019-01-08
remove_red_eye 506

 

Ноён Уинстон Черчилль: “Бид гэр орноо өөртөө нийцүүлдэг, дараа нь бид гэр орондоо нийцэж амьдрах хэрэгтэй болдог.” гэж хэлсэнчлэн, гэртээ аль болох эерэг энерги оруулах нь чухал юм.

Биднийг хүрээлээд маш их энерги байдаг бөгөөд эд зүйлс болон тавилга зэргийг хаана байрлуулснаас шалтгаалж, гэрт сөрөг муу энерги оруулахаас сэргийлж, эерэг энерги бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг.

Бид өнөөдөр танд гэртээ байлгаж болохгүй, сөрөг муу энерги дууддаг 5 эд зүйлийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Та яг одоо оройтоогүй байгаа дээрээ эдгээр зүйлсийг гэрээсээ гаргаж хаяарай.

1. Зэвэнд идэгдсэн металл

Металл эд зүйлс өнгөө алдаагүй байхдаа сөрөг муу энергиэс сэргийлэх боловч зэвэнд идэгдсэн металл чөтгөрийг дууддаг байна. Иймд та зэвэнд идэгдсэн металл эд зүйлсээ цэвэрлэх юм уу аль эсвэл шинийг худалдаж авах нь чухал юм.

2. Бурхан болсон хүмүүсийн зураг эсвэл эд зүйлс

Бурхан болсон хүмүүсийн зураг болон эд зүйлсийг хадгалснаар гэрт орж ирэх эерэг энергийн үүд хаалгыг хаадаг. Иймээс хэрэв танд ойр дотнын бурхан болсон хүний зураг болон бусад эд зүйлс одоог хүртэл байдаг бол тусад нь хайрцаг эсвэл саванд хийж хадгалаарай.

3. Бохир эсвэл дээш харуулж тавьсан шүүр

Тоос шороотой болон бохирдсон шүүр цахилгаан соронзон мэдээллийг зөөвөрлөдөг учир 7 хоногт нэг удаа угааж, цэвэрлэх ёстой. Түүнчлэн шүүрийг доош харуулж тавих ёстой бөгөөд зурганд үзүүлсэн шиг дээш харуулж тавьж болохгүй.

4. Унтлагын өрөөний толь

Фенг Шүйд унтлагийн өрөөнд толь тавихыг цээрлэдэг бөгөөд тавьсан нөхцөлд унтаж буй газрынхаа ойролцоо тавьж болохгүй. Яагаад гэвэл толь унтахад саад учруулж, нойр хулжихад хүргэдэг байна.

5. Өргөстэй ургамал

Гэрт өргөстэй ургамал тавих нь сөрөг муу энергиэс хамгаалдаг гэж ихэнх хүмүүс боддог боловч үнэн хэрэгтээ гэр дотор биш, гэрийн үүдэнд эсвэл гадаа тавих ёстой байдаг. Ингэснээр гэрт орж ирэх сөрөг муу энергиэс хамгаална.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/218955/ © XopoM News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549