ЯГ ОДОО ШУУД ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 17 БОГИНО ХЭМЖЭЭНИЙ АЙМШГИЙН КИНО

access_time 2018-09-15
note Урлаг
remove_red_eye 147

 

Сүнсний баяр ойртож, цаанаасаа л нэг жихүүцэм аймаар шөнүүд үргэлжилж байгаа уг өдрүүдэд та үзэх аймшгийн кинонуудаа бодож сууна уу? Хэрэв та зүрхэлж чадвал эдгээр богино хэмжээний кинонуудыг ГЭРЛЭЭ УНТРААН, ЧИХЭВЧЭЭ ЗҮҮГЭЭД, ДУУГ НЬ ЧАНГАЛЖ байгаад үзээрэй.

1. Bedfellows (2 минут)

Нэгэн эмэгтэй утас дуугарах чимээнээр сэрдэг ба түүний олж мэдэх зүйл нойрыг тэр чигт нь сэргээх нь гарцаагүй.

2. Unknown Number (7 минут)

Шөнө болсон хойно охин танихгүй дугаараас дуудлага хүлээн авна. Түүний мэдэх ганц зүйл нь, тэр гэртээ ганцаараа биш байна.

3. Vicious (12 минут)

Нэгэн эмэгтэй гэртээ оройтож иртэл гэрийнх нь хаалга онгорхой байлаа. Тас харанхуй гэрт нь түүнийг юу хүлээж байгаа бол?

4. The Smiling Man (7 минут)

Бяцхан охин гэртээ ганцаараа байхдаа чөтгөртэй нүүр тулна.

5. The Cop Cam ( 2 минут)

Эзгүй байшинд хэрэг гарсан тухай мэдээллээр очсон цагдаагийн камерт юу буух бол?

6. Night Night Nancy (4 минут)

Зурвас ирэх чимээнээр сэрсэн охин хэн нэгэн унтаж байхад нь зургийг нь дарсаныг олж мэднэ.

7. Mr Creak ( 3 минут)

Нэгэн бүсгүй хуучин тоглоомын байшинд юутай тулах бол?

8. Clickbait (4 минут)

Интернэтээр хэсч байсан охины дарсан зүйл зөвхөн компьютер гэлтгүй өөр зүйлст ч нөлөөлөх болно.

9. Victim (14 минут)

Ой дундуур гүйж явсан залуу өндөр, цагаан, хослолтой нэгнийг олж харна. Өдөр хоног өнгөрсөөр, тэр үл мэдэгдэх нэгэн дахин дахин харагдсаар байв. Slender Man дээрээс сэдэвлэн бүтээжээ.

10. Passenger ( 3 минут)

Жолооч эр эзгүй шахам замаар давхисаар эцэст нь машин дотроо унтаж болох тохиромжтой газар олжээ. Гэвч түүнийг нэг зүйл сэрээв.

11. Downstairs (17 минут)

Шинэхэн хамгаалагч шөнийн ээлжиндээ ганцаараа үлдсэн байв. Доод давхар луу битгий яваарай.

12. Attic Panic (2 минут)

Дээвэр дээр зөвхөн хоосон хайрцагнууд бус өөр зүйл бас байдаг аж.

13. Charlie (16 минут)

Холбоог тасалж болохгүй шүү.

14. Occupied (5 минут)

Шөнийн ээлжинд ажиллаж байгаа залуу амрахаар шийджээ. Гэхдээ энэ амралт биш болж хувирсан байна.

15. Rake (14 минут)

Төгсөлтийнхөө баяраар амарч явсан найзууд хачирхалтай зүйлтэй тулгарч баярлах манатай болцгоох аж.

16. I Heard It Too (8 минут)

Ээж нь охиноо оронд нь оруулаад явжээ. Гэвч охин өөрийг нь дуудах ээжийнхээ хоолойгоор сэрж орхив. Үнэхээр ээж нь байсан болов уу?

17. Lights Out (3 минут)

Гэрлээ асаалттай байлгаарай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549