Эрчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс

access_time 2019-01-08
remove_red_eye 255

 

Эрчүүдийн хувьд загварлаг, хоорондоо зохицсон хувцсыг сонгох нь бага зэрэг төвөгтэй байдаг билээ. Хэдийгээр загварынхан хэрхэн хооронд нь зохицуулж болох талаар мэдээллийг хүргэдэг ч өөрийн бие галбирт хэрхэн тохируулах талаар төдийлөн заадаггүй. Тэгвэл энэ удаад бид өөрийн бие галбиртаа тохируулж, давуу талаа тодотгон хувцаслах талаар мэдээллийг хүргэе.

1Зангиаг хэрхэн зангидах вэ?
Зангиа бол эрчүүдийн албан хувцаслалтад зохицох төгс чимэглэл юм. Эрэгтэй хүн төдийгүй бүсгүй хүн ч зангиа зангидаж чаддаг байх хэрэгтэй бөгөөд үүний тулд зааварчилгаа болон бага зэрэг дадлага хэрэг болно.


Үнэн хэрэгтээ зангиа зангидах нь үдээс үдэхтэй адил зүйл юм байна.

2Костюмдаа зориулж хэрхэн цамц сонгох вэ?
Та өөрийн хүзүүний хэмжээ, гарын уртыг мэдсэнээр өөрт төгс зохицох цамцыг сонгох боломжтой. Хэмжээ нь таарсан зөв сонголт хийсэн цамц нь таныг жинхэнэ жентлмэн мэт харагдуулах бол томдсон цамц нь таныг яг л дарвуулт завь шиг харагдуулах болно.

Хүзүүнийхээ хэмжээг хэрхэн мэдэх вэ?

Сантиметрээр хүзүүнийхээ тойргийг хэмжих боломжтой бөгөөд хамгийн гол нь цээжний ухархайд үзүүрийг нь барьж, сантиметрийнхээ завсраар 2 хуруугаа хийгээд тодорхой хэмжээний зай гаргах хэрэгтэй. Энэ нь таны хүзүүний тойргийн бодит хэмжээ байх болно.

Ханцуйны уртыг хэрхэн хэмжих вэ?

Гарынхаа үзүүрийг ташаан дээрээ тавиад гараа тохойгоор нь 90 градус нугална. Хэн нэгнийг хүзүүнээсээ тохой хүртэлх хэмжээг, дараа нь тохойгоосоо гарын бугуй хүртэлх хэмжээг авч өгөхийг гуйгаарай.

Биеийн харьцааг хэрхэн гаргах вэ?

Юун түрүүнд биеийн хамгийн өргөн хэсэг болох цээжээ хэмжээрэй. Хамгийн гол нь сантиметрээ хэт бариу барих хэрэггүй. Харин дараа нь гэдэснийхээ тойргийг хэмжих хэрэгтэй. Ийнхүү цамц худалдаж авахдаа өөрийн хэмжээсийг ашиглаарай.

3Пиджакийг хэрхэн сонгох вэ?
Өөрт таарсан пиджакийг сонгож чадвал та яг л Жеймс Бонд мэт харагдах болно. Харин бага зэрэг хэмжээн дээрээ алдахад л та өсвөр насны хүүхэд шиг эсвэл хэт бариу өмссөн тэвдсэн нэгэн мэт харагдана. Тиймээс та яг өөрт таарсан пиджакийг л сонгох хэрэгтэй.

Хэрхэн зөв хэмжээтэй пиджак сонгох вэ?

Анхаарах зүйл: Яг таарсан хэмжээний хувцас нь бага зэрэг хөдөлгөөн хорих магадлалтай ч энэ нь хэвийн үзэгдэл юм.

Пиджак яг биед таарсан байх хэрэгтэй. Хэрвээ хумигдах, эсвэл унжиж байвал та хэмжээн дээрээ алдаа гаргасан гэсэн үг. Ханцуй бугуйн ойролцоо төгсөх ёстой бөгөөд цагаан цамцны ханцуй үл ялиг цухуйх ёстой юм.


4Жийнсийг хэрхэн сонгох вэ?
Эрэгтэй хүн жийнсийг өмсөөд яг л Ван Дам мэт догь харагдах ёстой. Хэрвээ бие галбираасаа болоод тэгж харагдаж чадахгүй байвал өөрийн галбирт тохирсон өмдийг сонгож өмсөөрэй.

Жийнс сунадаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хэт сул загварыг сонгосон тохиолдолд хэд хоногийн дараа таны өмд танд томдсон мэт харагдах болно шүү. Танд таарсан жийнс нь хөдөлгөөнийг тань хорих ёсгүй бөгөөд богино суудалтай өмд битгий сонгоорой.


5Өмдөө хэрхэн зөв сонгох вэ?
Хэрвээ та өөрт таараагүй өмдийг сонговол нэгдүгээрт, урт өмдтэй алиалагч мэт, эсвэл доошоогоо өргөссөн өмдтэй Форрест Гамп шиг, эсвэл бариу богино өмдтэй өсвөр насны хүүхэд шиг ч харагдах болно. Тэгвэл хэрхэн өөрт таарсан өмд сонгох вэ?

Ташааны ойролцоо өмд хангалттай бариу байх хэрэгтэй бөгөөд тэлээгүй өмссөн ч шувтрахгүй байх хэрэгтэй. Алхах, суух ямарваа нэгэн хөдөлгөөн хийхэд биед саад болохгүй байхаар өмдөө сонгоорой. Мөн өмд өмсөж үзэхдээ заавал ботинк эсвэл 2см ултай гуталтай өмсөх үзээрэй. Та энэ байдлаар өмднийхөө уртыг тааруулж чадна.


6Хэрхэн цагийг зөв сонгох вэ? Эрэгтэй хүнд цаг ямар хэрэгтэй вэ?
Албан хувцаслалтын нэгээхэн хэсэг бол яах аргагүй бугуйн цаг юм. Гэхдээ та хүссэн цагаа зүүх боломжгүй бөгөөд албан хувцаслалттай спорт загварын цагийг зүүж болохгүй. Албан хувцаслалтад арьсан оосортой, механик цаг илүү тохиромжтой. Чанартай цаг нь таныг илүү загварлаг хэрнээ ажлаа сайн хийдэг, цагаа сайн барьдаг нэгэн болохыг батална.


7Үнэртэй усаа хэрхэн сонгох вэ?
Заримдаа хүмүүс таныг зөвхөн гадаад төрх, харилцаагаар тань бус мөн үнэрээр тань шижиж тэр ч бүү хэл тогтооно. Жишээ нь, анагаах ухаанд ой санамжаа алдсан хүмүүст төрөл бүрийн зүйл үнэртүүлдэг бөгөөд энэ нь заримдаа өнгөрсөн амьдралаа санахад нь тусалдаг ажээ.

Анхаараарай: Үнэртэй ус бие дээр илүү удаан тогтдог учир бугуй, үс, хүзүүн дээрээ цацахад л хангалттай. Хамгийн гол нь хэтрүүлэн цацах хэрэггүй гэдгийг мартаж болохгүй.


8Цагаан цамцыг хэрхэн индүүдэх вэ?
Та цагаан цамцаа заавал индүүдэж өмсөх хэрэгтэй. Индүүдлэггүй цамц нь таныг залхуу, бүтэлгүй нэгэн мэт харагдуулна. Өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал хандуулах чадваргүй хүнтэй харилцах хүсэлтэй хүн байхгүй л болов уу. Ингээд цамцаа индүүдэхдээ дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай.

Цамцныхаа материалыг тодорхойлж, индүү болон халууныг нь тохируулна.
Захныхаа дотор талаас нь эхэлж индүүднэ.
Ханцуйгаа дотор, гадна талаас нь индүүд.

9Гутал хэрхэн сонгох вэ?
Гутлан дээр та ямар ч тохиолдолд хэмнэлт гаргаж болохгүй. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд эрчүүдийн гутлыг хардаг. Гутал тань өсгийн хэсгээрээ таны хөлийг барих ёсгүй. Үүнээс гадна хөлийн хурууг ч барих ёсгүй бөгөөд хэрвээ гутал тань танд яг таарсан бол та гутал өмссөнөө ч мэдрэх ёсгүй юм. Үүнээс гадна томдсон гутал ч авах хэрэггүй.

Хэрвээ та классик гутал (ботинк) худалдаж авахаар шийдсэн бол арьсан гутлыг сонгоорой. Нэгдүгээрт, энэ гутлын эдэлгээ удаан байдаг. Хоёрдугаарт, бүтэн өдрийн турш өмсөх учир таны хөлд таагүй үнэр шингэхгүй юм.

Гутлын тос ашиглаж өдөр бүр гутлныхаа тоос, шороог арчиж цэвэрлэж байгаарай. Үүнээс гадна уснаас хамгаалах шингэн цацах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549