Төрсөн эцгээ хөнөөсөн гурван охин аавынхаа дарамтаас болж галзуурсан байсан уу?

2018-09-15 694 0

 

Москвад өнгөрсөн долдугаар сард гурван охин нь нийлэн эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Охидын аав болох 57 настай Михаил Хачатурян нь гэр бүлээ дарамталдаг, буруу аргаар мөнгө олж, хар тамхи хэрэглэж, худалддаг нэгэн байсан нь тогтоогдсон. Өдгөө урьдчилан хорих газарт байгаа охидыг хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр бүлэглэж хүний аминд хүрсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. 17, 18, 19 настай тэднийг 8-20 жилийн ял хүлээж байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Тэгвэл энэ сарын 9-нд охидын хамгийн багыг нь урьдчилан хорих газрын сэтгэцийн эмгэгийн тасагт аваачжээ. Охиныг хагас галзуурсан гэж үзэж байгаа аж. Шүүх хурлын дараа 17 настай Марияг хаалттай эмчилгээний төвд аваачих ёстой гэнэ. Түүний хоёр эгчийн сэтгэлзүйн байдлыг ч шалгах аж. Хэрвээ эмнэлгийн үзлэгээр охидыг эцгийнхээ удаан хугацааны дарамт шахалтаас болж хийж буй үйлдлээ ухаарах сөхөөгүй байсан гэж тогтоовол шүүх хурлын дараа ч сэтгэлзүйн төвд эмчлэх гэнэ.

Холбоотой мэдээ