Тог тасралтаар манай улс хэдэн тэрбумын алдагдал хүлээв?

2018-09-15 923 0

 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 09.50 цагаас эрчим хүч тасарч, Дулааны IV цахилгаан станц 0 зогсолт хийхээс аргагүйд хүрсэн тухай Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтан мэдэгдээд буй.

Тэгвэл дээрх 0 зогсолт Шадар сайдыг түргэн авхуулж, Дулааны IV цахилгаан станцад хүрч ажиллахаас аргагүйд хүргэсэн байна. Нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцжээ. Харин Эрчим хүчний яамнаас Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс ажилласан аж.

Уг нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр салбарынхаа хэмжээнд өвлийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаатай танилцаж, зарим дулааны станцад ажиллахад бэлтгэл 80 гаруй хувьтай явааг дуулгасан. Гэтэл эргээд харахын завдалгүй гэмтэл гарч, Улаанбаатарын хэмжээнд цахилгаан тасарсан нь өвлийн бэлтгэлээ сайн хангаж чадаж байна уу гэдэгт иргэдэд эргэлзээ төрүүлж эхлээд байна.

Хэрэв өнөөдрийнх шиг нөхцөл байдал өвөл үүсвэл Улаанбаатар хот хөлддөггүй юм гэхэд царцаж мэдэхээр аюултай нөхцөл үүссэнийг хэн хүнгүй анхаарах ёстой болов уу.

Холбоотой мэдээ