БИЧЛЭГ: Гэрэл дохион дээр зогсож байсан автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алдсан осол гарчээ

access_time 2019-01-07
remove_red_eye 195

Осол, хэрэг

АНХААР‼️ СЭРЭМЖИЛ‼️ БОЛГООМЖИЛ‼️2019.01.06-ны өдөр СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт T.Aqua маркийн автомашин нь N.Tiida, T.Camry, H.Aerocity автомашинууд болон автобустай мөргөлдөж, 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн хэргийг тус албанаас шалгаж байна. Та бүхэн замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой оролцоно уу.

Posted by Тээврийн Цагдаагийн Алба on Sunday, January 6, 2019

2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.

Одоогоор ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.

Нийт жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549