Эхнэрийнхээ нурууг халуун төмрөөр хайрч гэмтээжээ

access_time 2019-01-07
remove_red_eye 167

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ нурууг халуун төмрөөр хайрсан гэх хэрэг өнгөрөгч амралтын өдөр бүртгэгдсэн байна.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд байрлах Морингийн …. тоотод оршин суух 61 настай иргэн Э гэгч нь өөрийн эхнэр болох 55 настай Ц-г галын төмрөөр 30 орчим удаа түлж гэмтээжээ. Улмаар хохирогч эмэгтэй нуруундаа түлэгдсэн олон тооны шархтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549