10 жил комд байгаа өвчтөнг ЖИРЭМСЛҮҮЛСЭН эмнэлгийн ажилтанг тогтоох мөрдлөг эхэлжээ

access_time 2019-01-07
remove_red_eye 391

 

Америкийн Аризоно мужийн Феникс хотын Hacienda HealthCare эмнэлэгт онцгой хэрэг дэгдээд байна. Одоогоос 10 жилийн усанд живэх шахсанаас комд орсоноос хойш тус эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн эмэгтэй өнгөрсөн оны 12-р сарын 29-нд хүүхэд төрүүлжээ.

Комд байгаа өвтөн жирэмсэлсэнийг эмч, сувилагч нарын хэн нь ч мэдээгүй аж. Өвчтөнг ёолон гинших үеэр өрөөнд нь ороход тэрээр төрж байсан гэнэ. Хүүхэд нь эрүүл саруул төрсөн бол эх нь одоо ч комын байдалтай хэвээрээ байна. Болсон явдал ихээхэн шуугиан тарьж олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Иргэд бие хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан бэлгийн харьцаанд орсон этгээдийг олж тогтоон шийтгэхийг шаардсан байна.

Төрөлтийн хугацаагаар тооцоход өвчтөнийг 2018 оны 3-р сард хүчирхийлсэн болж таарч байна. Мөн хүчирхийлэгч нь эмнэлгийн эрэгтэй ажилтнуудын нэг болох нь тодорхой аж. Одоогоор мөрдлөг эхэлсэн агаад хэвтэрд байгаа бүхий эмэгтэй өвчтөнүүдэд эрэгтэй эмч, сувилагч нар зөвхөн эмэгтэй ажилтны хамтаар үзлэг эмчилгээ хийх шинэ журам гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549