Б.Жаргалсайхан: Биеэ үнэлэлт дэвшилтэд хүрчихээд байхад цагдаа хоосон буудлаар хэсээд яах вэ

access_time 2019-01-06
remove_red_eye 1565

 

Бүгд найхамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан биеэ үнэлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олныг шуугиулаад байна. Тэрээр “ИНТЕРНЭТ ДЭХ БИЕЭ ҮНЭЛЭЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ… УИХ-ын гишүүд өөрсдийг нь олон нийтийн сүлжээнд “тэнэг” гэж хэлснийг цахим гэмт хэрэг хэмээн үзээд байгаа юм. Уг нь үнэнийг л хэлсэн байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар зочид буудлын өмнө хавиар хүүхнүүд биеэ үнэлдэг байв. Харин өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт биеэ үнэлэлт цахим хэлбэрт шилжчихээд байна.

Санаандгүй байтал нэг 18-тангууд гэсэн групп рүү хэн нэгэн намайг чирээд оруулчихаж. Тэнд биеэ үнэлэлт порно бичлэг, гар хангалаг бүгд байх юм. Санхүү авна, өгнө, утсаар секс хийнэ, порно бичлэгээ 10,000 төгрөгөөр зарна, Дарханы Хээтэйхэн хороололд цагийн дараа уулзах хүн байна уу гэх мэт зарууд, группууд хэдэн мянгаараа. Тэнд Нарантуул зах дээр бараа борлуулах гэж байгаа мэт биеэ зарах гэсэн охидын зар хэдэн мянгаараа. Хайран сайхан охид залуус секс хийсэн бичлэгээ юу ч болоогүй мэт олон нийтийн сүлжээнд тавьж байна. Ямар үр дагавартайг нь мэдэж байгаа болов уу. Залуучуудад гэрлийн хурдаар халдварлан нүгэлд нүд дасгаж буй интернэт дэх гэмт хэргийг зогсоох цаг болсон. Хэдэн жилийн өмнө нэг тэнэг сэтгүүлч “Энэ бүсгүй ДОХ-той” гээд бичтэл нөхөр нь зодоод алчихаж билээ. Түүнтэй адил “Чи муу биеэ үнэлэгч” гээд насан турш зовоовол яах вэ. Биеэ үнэлэлт ийм хэмжээний дэвшилтэт хүрчихээд байхад Эргүүлийн цагдаа хоосон буудлаар хэсээд яах вэ. Ач зээгээ үзчихсэн миний насны хүний хувьд биеэ үнэлэлт гэх мэт зүйл бичих нь зохимжгүй авч интернэт дэх галзуурал, солиоролыг хараад тэвчсэнгүй…” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549