Нора чи хар тамхиа татаж залуу үед гайхуулсаар байх уу?

access_time 2019-01-06
remove_red_eye 885

 

“Боловсрол суваг” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Mongolians top model” нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан билээ. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан. Тэгвэл олны дунд цэнхэр үст Цэрэн гэдгээрээ танигдсан тэрээр
энэ заваан хар тамхи, биеэ үнэлэлт, ичгүүр сонжуургүй ѳрсѳлдѳѳн зэрэг бузар болгоныг ѳѳгшүүлсэн нэвтрүүлгээ зогсоовол таарна… бүхэл бүтэн хүн үхчээд байна… хэмээн сэтгэгдэлээ бичжээ.

Үүний хариуд тус нэвтрүүлгийн хөтлөгч шүүгч Нора:

Энэ цэнхэр үст Цэрэн гэдэг авгай юу хийсэн бүтээсэн юу хийж гийгүүлдгийг би огт мэдэхгүй,бусдын үхэл хагацал зовлон шаналал дээр ялаа батгана шиг сууж гол дүрд тоглон хувийн шоу хийж,шүүгч царайлж явдаг жинхэн narcissist гэдэгийг л мэднэ. Энэ хүнд тухайн хүний ямар зовлон, учир шалтгаан, үнэн огт яалгаа байхгүй, өөрөө л тухайн үед гол дүрд тоглож бусдын анхаарлын төвд орж л байвал хэнийг ч баримтгүй уран сэтгэмжээрээ гүтгэж доромжлохоос сийхгүй хүн.

Одоо манай нэвтрүүлгийг элдэв муухайгаар гүтгэн доромжлоод, өмхий шүлсээ үсчүүлээд сууж байна! 17-25 насны айлын сайхан охин үрсийг элдэв муухай бузар булай болгонтой холбоод гүтгээд л сууж байдаг яасан муухай бодолтой муухай хүн бэ!

Ганц хоёр шулам шиг зураг авахуулаад загвар, загвар өмсөгчдийг мэддэг болчихсон гэж бодоод андуураад байгаа бол no! you know nothing about us!

Монгол загвар өмсөгчид өөрийн чинь хэлж байгаа шиг хар тамхичид, янхан, бузар булай бүхний үүр уурхай юм бол батлах нотлох баримтаа эртхэн цуглуулаад You better lawyer up bitch! Хэмээжээ.

Нора чи миний тухай юу мэдэхэв…!!
Чи над шиг 3 байтугай нэг тѳрж үзээгүй…

Чи над шиг татвар тѳлж хувийн бизнес хийж үзээгүй…

Чи над шиг түмний тѳлѳѳ чарлах сэтгэлтэй байж үзээгүй..

Чиний ээж миний фанат байв.. Чи надтай Говь үйлдвэрийн шоун дээр нойлын ѳрѳѳнд селфидэж байв…

тэр бүхэн хамаагүй..

Чи Монгол улсад юу бүтээсэн юм?
Хэдий хэр татвар тѳлѳв? Чамайг хэн сүпер модель гэж тодорхойлсон юм? Чи хар тамхиа татаж залуу үед гайхуулсаар байх уу? ОК..

Чи энэ нийгмийн оюун санаанд яаж нѳлѳѳлсѳн юм гээд чамаас асуух асуулт олон ш дээ.. Чи үнэхээр Чамин Эрдэнийн үхэлд буруутай гэдэг нь үнэн юм байна. Би чиний нэрийг хаа ч дурсаагүй..харин чи хачин их тэвдэж байна… Бүгдээрээ сандраад элдэв мэдэгдэл хийгээд…Би чамайг буруутгаагүй байхад ѳѳр дээрээ бүгдийг тусгаж буй чамд асуудал байгаа нь гарцаагүй юм байна…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549