Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг хүлээж авлаа

access_time 2019-01-04
remove_red_eye 252

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Уг хуулийн төслийн агуулга нь УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нийт гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэх тухай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой төслөө өргөн барихаар УИХ-ын Тамгын газарт хандсан юм. Гэвч Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Харин сая бүрдүүлсэн материалуудыг нь шалгаад хуулийн шаардлага хангасан гэж үзсэн учраас Ерөнхийлөгч хуулийн төслөө УИХ-д өргөн барьжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549