Төрсөн аавынхаа амийг хөнөөсөн этгээд нас баржээ

access_time 2019-01-04
remove_red_eye 399

Энэ сарын 31-ны өдөр Багануур дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй О нь төрсөн аавыгаа хөнөөсөн хэргээр ШШГХэсгийн цагдан хорих байранд хоригдож байгаад нас барсан байна.

Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр төрсөн эцгээ зодож хөнөөсөн хэргээр хорих ангид хүргэгдээд байсан О нь элэгний хатуурал өвчин хүндэрч улмаар ил харагдах гэмтэл шархгүй эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж. Талийгаач хорих ангийн алба хаагчид яаралтай дуудлага мэдээлэл өгснөөр эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч эмчилгээ даахгүй нас баржээ. Одоогоор уг хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэсэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.

Хэргийг сануулбал, энэ сарын 26-ны өдөр О нь төрсөн аавыгаа гэртээ зодож алсан хэрэг үйлдсэн билээ. Тухайлбал, Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг жижүүрийн бүрэлдэхүүнд ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус тоотод суух эрэгэй 75 настай Р-ийг төрсөн хүү эрэгтэй 35 настай “О” согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байсан. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авсан юм.

У.УРАНЦЭЦЭГ                                                                                                                                                                    ЭХ СУРВАЛЖ:Мэдээ.МН

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549