Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хүлээж авсангүй

access_time 2019-01-03
remove_red_eye 166

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслөө М.Энхболдод өргөн барихаар орсон боловч хүлээж аваагүй гэнэ.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.

УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж, 40 орчим гишүүн гарын үсэг цуглуулсан тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэж байсан юм.

Хуулийн шинэ төслийг хууль санаачлагч бүтэн сарын хугацаанд вэбсайт дээрээ байршуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байх зэрэг олон шаардлагыг Хуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй тул хүлээж аваагүй байна.

З.Энхболд: “Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш хуралдаагүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн гэж үзэж байгаа тул энэхүү хоёр тайлбараа хуулийн төсөлдөө оруулан маргааш дахин өргөн барина.

Яагаад энэ хуулийг өргөн барьсан гэхээр хамгийн сүүлийн чуулган арваннэгдүгээр сарын 6-нд хуралдсан байна. Бүтэн хоёр сар орчим чуулган хуралдсангүй. Тиймээс энэ гацаанаас гаргах хэрэгтэй гэж үзэж, Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг сахиулагчийн хувьд хуулийн төсөл санаачилсан” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549