Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Төрийн албаны тогтоол шийдвэрийг үл биелүүлэн хуулийг гууль болгож явна

2022-06-23 47 0

Булган аймагт хууль гууль болж, эрхтэн дархтанууд хуулиа уландаа гишгэж, хэрээс хэтэртэл аашлах нь хэвийн үзэгдэл болжээ. Тухайлбал, Булган аймгийн Засаг даргын тамгын газар дарга Д.Алтаншагай “Ардын намын новшнуудыг толгой дараалан цэвэрлэнэ” гэж эрүүл согтуудаа загнаж зандрах нь ихэссэн гэнэ. Ардын намын новшнууд гэдэг үгээрээ төрдөө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нарыг хэлж байгаа бололтой.

Нөгөөтээгүүр тус аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шүүхийн шийдвэрийг үл тоон илтэд хууль зөрчих болжээ. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс Булган аймгийн Газрын албаны дарга Г.Ганбаатар, Боловсролын газрын дарга Ж.Ганболд, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулга, Архивын тасгийн дарга Д.Батсайхан нарыг хууль зөрчин томилсон байх тул томилсон захирамжаа хүчингүй болгохыг Б.Ариун-Эрдэнэд даалгасан байна. Гэтэл Б.Ариун-Эрдэнэ гэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл тоон дээрх хүмүүсийг албан тушаалд нь авч үлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Холбоотой мэдээ