АН-ын бүлэг “60 тэрбум”-ын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

access_time 2018-09-14
remove_red_eye 89

 

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа. АН-ын бүлгийн албан бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 60 тэрбумынхантай хатуу тэмцэнэ гэсэн амлалтыг нь сануулж, энэ асуудлаар нэн даруй байр сууриа илэрхийлэхийг шаардсан байна. У.Хүрэлсүх нь Шадар сайдын албан тушаалыг хашиж байхдаа “60 тэрбумынхантай нэг танхимд ажиллаж чадахгүй” гэх үндэслэлээр, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв. Улмаар МАН-ын дарга болохдоо 60 тэрбумын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549