Иргэн та цалингаасаа 11,5 хувийг НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД суутгана

access_time 2019-01-02
remove_red_eye 160

 

2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэх юм. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулахаар заасан бөгөөд 2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өснө. 2017 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, энэ онд 11 хувийг төлж байгаа бол ирэх оноос эхлэн 11.5 хувийг төлөх юм.

Харин ажил олгогч 12-14 хувийн шимтгэл төлж байсан бол 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 12.5-14.5 хувийн шимтгэлийг төлнө.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549