С.АМАРСАЙХАНААС ӨӨР СОНГОЛТ БИЙ ГЭЖ ҮҮ…

access_time 2018-12-29
remove_red_eye 408

 

Гурван сая монголчуудын тал буюу 1,3 сая иргэн Улаанбаатар хотод шавааралдан сууж, шавар шавхай, утаандаа угаартан унаж босч явдаг.

Овсгоо самбаатай, шийдэмгий даргатай байсансан бол агаарын бохирдолгүй, аймаар муухай үнэргүй метрополис хотод амьдарч болох байлаа. Миний хувьд Улаанбаатар хотын шийдэмгий хүн удирдах ёстой гэж боддог. Бөөрөнхий, аймхай, олонхийг (намаа) дагадаг эрхмүүд газрын наймааг дэвэргэхээс хэтэрсэнгүй. Хотын даргад С.Амарсайхан дэвшиж байна.

Шулуухан хэлэхэд бизнес хийгээд үзчихсэн энэ залуугаас зориг зүрх харагддаг. Нөгөө хоёрын тухайд нэгийг нь М.Энхболдын буюу хотын фракци, нөгөөхийг нь Д.Сумьяабазар зүтгүүлж байна лээ. Сонгинохайрхан дүүрэгт байсан нөхөр бол АТГ дээр дипломын асуудалтай, нөгөөх нь төрийн өмчит томоохон компаниас мөнгө цохисон хэрэгт холбогдож явсан байдаг. Энэ хот миний аж амьдрал, ирээдүй холбоотой учраас Улаанбаатар хотын унаган хүүхэд С.Амарсайханг дэмжиж байна. Ядахдаа Засгийн газартай учраа ололцоод явчих болов уу гэсэн хандлага харагдана лээ.

 

С.АМАРСАЙХАНААС ӨӨР СОНГОЛТ БИЙ ГЭЖ ҮҮ…Гурван сая монголчуудын тал буюу 1,3 сая иргэн Улаанбаатар хотод…

Posted by Б.Жаргалсайхан on Friday, December 28, 2018

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549