ЯПОНЫ ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

2018-07-27 645 0

Японы хамгийн өндөр настан Чиё Мияако таалал төгсчээ. Тэрээр энэ жил 117 насыг зооглоод байсан юм. Мияако 1901 оны тавдугаар сарын 2-нд Ёкохамад мэндэлж, өссөн ажээ.

Одоогоор Японы хамгийн өндөр настай хөгшнөөр 1903 онд төрсөн одоо 115 настай Кане Танака болж байна. Тэрбээр одоо Японы Фукуока мужид оршин суудаг байна. Танака эмчийн хяналтанд гэртээ байгаа бөгөөд Отелло-гоор тоглож хааяадаа салхинд сууж нарладаг гэнэ.

Мөн Японд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бичигдсэн 113 настай Масазо Нонака Хоккайдо мужийн Ашоро-д оршин сууж байгаа ажээ.

Холбоотой мэдээ