Баянзүрхийн товчооны замаар зорчих иргэд Богд уулын замаар явна уу

access_time 2018-09-12
remove_red_eye 353

 

Баянзүрхийн товчооны орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхлээд явж байгаа.

Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаах тул жолооч та бүхэн зураглалд заасны дагуу Богд уулын замаар зорчино уу гэж ЗЦА-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549