Солонгосын дайнд амь үрэгдсэн хоёр Америк цэргийн шарилыг таньжээ

access_time 2018-09-12
remove_red_eye 27

 

Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын засгийн газар 1950-1953 оны Солонгосын дайнд амиа алдсан Америк цэргүүдийн шарилын үлдэгдэл болох 55 хайрцгийг АНУ-ын талд шилжүүлж өгсөн билээ.

Энэ нь зургаадугаар сард Дональд Трамп, Ким Жон Ун нарын Сингапурт уулзахдаа тохиролцсон нэг шийдвэр байсан юм. Шарилын үлдэгдлийг Хавай дахь лабораторид шилжүүлж, антропологичид хэн болохыг нь тогтоох ажлаа эхлүүлж байв.

Тэгвэл тэднээс эхний хоёр цэргийн цогцсыг таньсан тухай Пентагоны тэргүүн, генерал Жим Мэттис өчигдөр зарлажээ.

Амь үрэгдсэн цэргүүдийн нэрийг эхлээд гэр бүлийнхэнд нь мэдээлсний дараа нийтэд зарлахаар болсон байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэдний нэг нь өндөр нуруутай, хар арьст цэрэг байсныг тогтоожээ.

Мэттис “Дайнд яваад эргэж ирээгүй нэгнээ олон жил хүлээсэн хоёр гэр бүл удахгүй шарилыг нь хүлээж авах гэж байна” гээд Хойд Солонгосоос нэмж шарилуудыг авахаар хэлэлцэж байгааг мэдээлсэн байна.

Солонгосын дайны үеэр АНУ-ын нийт 5,300 орчим цэргийн шарил Хойд Солонгосын нутагт үлдсэн гэж үздэг юм.

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549